Дональд Трамп Европын Холбооноос гадна Чөлөөт худалдаа, ОХУ-тай харилцах харилцаа, Брексит, Ойрхи Дорнод, НАТО гэсэн өргөн сэдвээр ярилцлага өгсөн байна. Трамп юуны өмнө барууны орнуудын Оросод тавьсан хоригийг зөөлрүүлэх болзолтойгоор цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээ хэлэлцээрийг Оростой байгуулах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.
Уг нь Америк Оросын хооронд өмнө нь хоёр ч удаа ийм гэрээ байгуулж байсан ч тэр нь төдийлөн үр дүнтэй биш байгаа. Иймд хоёр улс хоёулаа цөмийн зэвсгийг бодитоор хорогдуулах нь чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэж байна. Харин Хятад улстай баримтлах бодлогын хувьд "Нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцээрээр шийдвэрлэнэ.
Мөн Хятад валютынхаа ханшийг санаатайгаар доогуур барьж, Америкийн бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж, шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна гэж Хятадыг шүүмжилсэн боловч Бээжин үүнийг нь эрс шүүмжилж байна. Мөн Брекситын асуудлаар Трамп өөрийн байр суурийг илэрхийлэхдээ энэ бол ухаалаг, зөв зүйтэй шийдвэр гэж дэмжсэн байна. Брексит нь Их Британичуудын хувьд ашигтай гэдгийг харуулах худалдааны олон гэрээ хэлэлцээрүүдийг хоёр улсын хооронд байгуулна гэдгээ ч амласан байна.
Мөн Европын орнуудын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-г хуучны, хоцрогдсон гэж шүүмжиллээ. Тэр дундаа тус байгууллагын 28 гишүүнээс ердөө 5 нь л төсөв бүрдүүлэхэд оролцож байгаа нь шударга бус гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
| Дональд Трамп АНУ-ын ирэх жилүүдэд баримтлах гадаад бодлогын асуудлаар байр сууриа илэрхийллээ | ||
| Үзсэн: 1779 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.