Хүн төрөлхтнөөс хамгийн сүүлд саран дээр хүрсэн сансрын нисгэгч Жин Сернан 82 насандаа таалал төгслөө. Тэрээр Хьюстон дахь эмнэлэгт өвчний улмаас гэр бүлийнхээ гишүүдийн дунд нүд анисан болохыг гэр бүлийнх нь төлөөлөл хэвлэлд мэдэгджээ.
Америкийн сансар судлалын НАСА агентлагаас ч энэ тухай албан ёсоор мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна. Сансрын нисгэгч, ахмад Сернаныг алдсан нь сансар судлалын шинжлэх ухаан дахь том гарз гэж мэдэгдсэн юм. Жин Сернан нь хамгийн анх 1966 онд саран дээр хөл тавьж байсан бөгөөд үүний дараа 1969, 1972 онд мөн л сар руу аялж байжээ. Тэрээр НАСА-гийн Аполло 17 сансрын хөлгийн командлагч байсан байна. Сансрын нисэгч Жин Сернан нь саран дээр хамгийн сүүлд хөл тавьсан хүн хэмээн түүхэнд бичигдсэн байдаг. Энэ тухай өгүүлэх баримтат кино ч өнгөрсөн онд бүтээгдсэн юм. Хүн төрөлхтний дундаас нийт 12 хүн саран дээр хөл тавьсан байдгаас зургаа нь өнөөдөр эсэн мэнд байна.
| Сансрын нисгэгч Жин Сернан таалал төгслөө | ||
| Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.