БНХАУ-ын Цагаан сарын баяртай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнүүдийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгддэг. Үүнийг дагаад хүний биед хортой, хуурамч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсдөг байна.
Өчигдөр Хятадын төв телевизийн дамжуулснаар Тяньжин хотын ойролцоо хуурамч цуу үйлдвэрлэж байсан газрыг илрүүлжээ. Энд хүний биед маш хортой үйлдвэрийн давсыг шар буурцагны цуу болон цагаан цууны найрлагад оруулж үйлдвэрлэж байсныг тогтоосон байна. Цагаан сарын баярын үеэр хамгийн их хэрэглэгддэг цууны төрлүүд болон бусад бараа бүтээгдэхүүн дээр дэлхийд танигдсан брэндүүд болох Магги, Кнор, Нэстлэгийн хаяг шошгыг нааж, хуурамч бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдаалдаг тухай албаныхан сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн 2008 онд хүүхдийн тэжээлийн сүүг мөн л хуурамчаар үйлдвэрлэснээс болж 5 нярай эндэн, 300 гаруй хүүхэд өвдсөн юм. Хятадад ийм төрлийн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд хаа сайгүй хууль хяналтынхнаас нуугдаж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд жил бүр Цагаан сарын баярын эрэлт ихтэй энэ үед 100 сая юанийн өртөг бүхий хуурамч барааг зах зээл дээр нийлүүлдэг гэх судалгаа байдаг байна. Иймд ард иргэдийг худалдан авалт хийхдээ хаяг шошгыг сайн нягталж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| БНХАУ-ын Цагаан сарын баярын үеэр хуурамч бараа худалдаалах явдал эрс нэмэгддэг | ||
| Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.