Шууд Chart

Мексикийн шөнийн клубт халдлага болж, 5 хүн амиа алджээ

2017-01-17 17:00:04

Мексикт электро хөгжмийн фестивалийн үеэр шөнийн клубт нэгэн этгээд хүмүүс рүү гал нээж, улмаар 5 хүн амь насаа алдан, 15 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дунд Мексикээс гадна Канад, Америк, Колумба, Италиас ирсэн гадны жуулчид байгаа тухай албаныхан мэдээлж байна. Халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зугтсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар энэ халдлага нь террористуудтай холбоотой эсэх талаар мэдээлэл ирээгүй байна. Энэ хэрэг даваа гарагийн шөнө дунд гурван цагийн үед Блүү Паррот шөнийн клубт хөгжмийн наадмын хаалтын ажиллагааны үеэр гарсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар шархадсан 15 хүний 7 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал тун хүнд байгаа юм байна. Мөн энэ халдлагыг зохион байгуулахад оролцсон байж болзошгүй 4 хүнийг саатуулан баривчилжээ. Зарим гэрч нарын хэлж байгаагаар халдлага үйлдсэн этгээд нь хар тамхи худалдаалагч байж болзошгүй гэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн шөнийн клубт халдлага болж, 5 хүн амиа алджээ   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй