Шууд Chart

Австралийн засгийн газар МН-370 онгоцны эрлийн ажиллагааг зогсоолоо

2017-01-18 10:21:17

Одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын иргэний агаарын тээврийн МН-370 онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа 239 зорчигчийн хамтаар сураггүй алга болсон. Үүнээс хойш Энэтхэгийн далайд осолдсон байж болзошгүй хэмээн эрлийн ажиллагааг 3 жилийн турш явуулсны эцэст, ямар нэгэн үр дүн гараагүй учраас Австралийн засгийн газраас эрлийн ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргалаа.

Эрлийн ажиллагааг Австрали, Малайз болон Хятад 3 улсын холбогдох албанаас явуулж байсан бөгөөд, өчигдөр Австралийн зам тээврийн сайд Даррен Честер тус онгоцонд зорчиж явсан зорчигчдын гэр бүлд ийм шийдвэр гаргаж байгаадаа харамсч байгаагаа илэрхийлж, эрлийн ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Учир нь сүүлийн 3 жилийн туршид хийсэн энэхүү эрлийн ажиллагаанд ямар ч ахисан үр дүн гараагүй учир эрлийн ажиллагааг ийнхүү зогсоосон байна. Харин бусад мэргэжилтнүүд болон бусад холбогдох албан тушаалтнууд мэдээллийн дүн шинжилгээг үргэлжлүүлэн хийх аж.

Осолдсон өдрөөс хэдэн өдрийн дараа уг онгоцны томоохон биет Энэтхэгийн далайгаас олдсонтой холбогдуулан бусад хэсгийг эрэн хайх ажиллагааг Энэтхэгийн далайд 120 мянган хавтгай дөрвөлжин км талбайд явуулжээ. Өнгөрсөн 3 жилийн эрлийн ажиллагааны үеэр, өргөн уудам далайгаас осолдсон байж болзошгүй онгоцтой холбогдуулан 20 гаруй онгоцны биетийг далайгаас гарган авч шинжилсэн хэдий ч тэдгээрийн ихэнх нь өөр бусад онгоцны сэг байсан байна. Тухайн цаг үед, МН-370 онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна, нийт 227 зорчигч зорчиж байснаас, 153 нь Хятад улсын иргэд байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн засгийн газар МН-370 онгоцны эрлийн ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй