"Севол" хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа амжилттай өндөрлөлөө. Өнөө өглөөний байдлаар 12 метр татаад байсан бөгөөд 13 метр татсаны дараагаар онгоцыг бүрэн татан гаргах ажиллагаа дуусгавар болно гэж байсан. Тэгвэл яг энэ цаг мөчид онгоцыг бүрэн татан гаргаад байна. Одоо эх газар руу зөөх ажиллагаа явагдаж байгаа талаар манай тусгай сурвалжлагч мэдээллээ.
Онгоцыг Мугпу гэдэг хот руу зөөх юм байна. Мөн усан онгоцонд байгаа хүүхдүүдийн цогцсыг гаргах ажиллагаа давхар хийгдсэн байна. Одоогоор 9 хүний цогцос олдоогүй гэж мэдээлж байна. Онгоцонд суусан хүний тоог тэмдэглэсэн баримт баттай бус учраас түүнээс их байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Осол болсноос хойш 1073 өдөр өнгөрсний дараа живсэн онгоцыг татан гаргах туршилт амжилттай боллоо. Өнгөрсөн хугацаанд техник тоног төхөөрөмж байхгүй, мөн цаг агаарын байдлаас шалтгаалан дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсан юм. Харин өчигдөр БНСУ-ын Засгийн газар анхны оролдлогыг хийлээ. Баттай бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар техник хэрэгслийг БНХАУ-аас гаргасан гэж мэдээлж байна.
Д.Нарантуяа
| "Севол" хөлөг онгоцыг амжилттай татан гаргажээ | ||
| Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.