Шууд Chart

Санкт-Петербургт дэлбэрэлт болж, 11 хүн амь үрэгдлээ

2017-04-04 09:51:44

ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархджээ. Одоогоор Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс гурвынх нь бие хүнд байгаа ажээ. Одоогийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс гурвынх нь бие хүнд байгаа ажээ.



Дэлбэрэлт болсны дараа “Площадь Восстания” буудлаас өөр нэг дэлбэрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгосон мэдээлэл байна.Хэрэг болсон газарт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажиллаж, дэлбэрэлт болсон газар өөрийн биеэр ирж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьсан байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно. Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байдаг.


Санкт-Петербургт дэлбэрэлт болж, 11 хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй