Английн хойд бүс нутагт оршдог Гоуроп нэртэй хуучны нүүрсний уурхай ажилладаг байсан газар шуудайтай нүүрс үүрэн гүйгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн байна. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид нэг км гаруй замыг хурдан хугацаанд туулж өнгөрөх шаардлагатай юм байна.
Анх 1963 оноос эхлэлтэй юм байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Дарема Эндрю Корриган нэртэй тариаланч залуу тэргүүн байр эзэлжээ. Тэрээр нэг км гаруй замыг 50 кг шуудайтай нүүрс өргөн 4 минут 31 секундэд туулсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд, Женни Мострам гэгч эмэгтэй түрүүлжээ. Тэрээр нэг км гаруй замыг 20 кг шуудайтай нүүрс үүрэн 4 минут 30 секундэд туулсан амжилт үзүүлсэн юм байна.
| Шуудай нүүрс үүрэн гүйх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.