Зургаадугаар сарын 6-ны энэ өдөр олон улсад Орос хэлний өдөр тохиож байгаа бол ОХУ-д Аугаа их нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөр тохиож байна.

Тэрээр 1799 оны энэ өдөр одоогийн ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлжээ. Оросын утга зохиолын хэлийг үндэслэж үлдээсэн нэрт зохиолч, яруу найрагч Пушкины төрсөн өдрөөр ОХУ-ын бүх хот, суурин газарт олныг хамарсан арга хэмжээг зохион явуулдаг юм байна.

Пушкины өдрийг тэмдэглэхээр түүний хөшөөний дэргэд цугласан олон хүн алдарт зохиолчийн уран бүтээлүүдийг уншиж, хэл соёлоо дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор нийгэм, соёлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.
| Өнөөдөр А.С.Пушкины мэндэлсэн өдөр | ||
| Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.