Шууд Chart

Пол Аллен дэлхийн хамгийн том нисэх онгоцыг бүтээлгэжээ

2017-06-06 13:10:00

"Майкрософт" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен дэлхийн хамгийн том нисэх онгоцыг бүтээлгэсэн байна. Аварга том энэ онгоцны тусламжтайгаар задгай сансарт гарах боломжтой юм байна.

Онгоцыг зохион бүтээж, үйлдвэрлэн гаргасан "Стратолаунч системс" компанийн мэргэжилтнүүд тус онгоцны зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлүүлжээ.

Энэ онгоцны далавчны нийт урт 117 метр урт, харин нийт жин нь ойролцоогоор 227 тонн юм байна. Нислэг үйлдэх үедээ дээд тал нь 600 тонн хүртэлх ачааг тээвэрлэх чадвартай юм. Нислэгийн зурвас дээрээс хөөрөхөд нь зориулж энэ том загварын онгоцонд 28 ширхэг сайн чанарын аварга дугуйг ч хийж өгсөн юм байна. Мөн "Боинг-747" онгоцны зургаан ширхэг хүчирхэг хөдөлгүүртэй ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пол Аллен дэлхийн хамгийн том нисэх онгоцыг бүтээлгэжээ   
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй