Япон улс 2016 онд гадны жуулчдад өгсөн визийн тоогоороо дээд амжилт тогтоосон байна. Японы Гадаад хэргийн яам болон Элчин сайдын газруудаас өгсөн мэдээллээр өнгөрсөн онд л гэхэд ойролцоогоор 5 сая 380 мянга гаруй гадны иргэн болон жуулчдад Японы визийг гаргаж өгчээ.

Энэ нь өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Япон улсыг зорин очих жуулчны 78 хувийг хятад жуулчид эзэлж буй аж. Филиппин, Индонез улс удаах байрт оржээ.

| Япон улс гадны жуулчдад өгсөн визийн тоогоороо дээд амжилт тогтоожээ | ||
| Үзсэн: 1845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.