АНУ-ын Колорадо мужийн Вейл гэх хотын нэгэн оршин суугчийн байшинд хүрэн баавгай нэвтрэн орж, улмаар төгөлдөр хуураар тогложээ. Өрөөний дотор асаалттай байсан нууц камер тус үйл явдлыг бичсэний дараахан гэрийн эзэд бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд байрлуулсныг олон хүн үзжээ.
Зэрлэг баавгайн төгөлдөр хууран дээр сарвуугаараа дарж хачин жигтэй аяыг сонсонгоо цонх руу ширтэж байгаа дүрс бичлэгийг фэйсбүүкийн 800 мянга гаруй хэрэглэгч үзсэн байна.
| Баавгай төгөлдөр хуур тогложээ | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.