"Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригчаа танилцуулсан байна. Тус төхөөрөмжинд Айфон ухаалаг утасны Эй-8 гэсэн процессорыг суулгаж өгчээ.

Мөн зургаан ширхэг микрофонтой юм байна. Ухаалаг чанга яригчийг ашиглахын тулд "Apple"-ийн Сири гэх тусгай үйлдлийн системийн тусламжтайгаар өөрийн хүссэн мэдээлэл болон дуртай хөгжмийг тоглуулан хүлээж авах боломжтой юм байна.

2017 оны сүүлээр АНУ, Их Британи, Австрали зэрэг улсад худалдаалагдаж эхлэх бол 2018 оноос эхэлж бусад улс орны зах зээлд нэвтрэх аж. Хар болон цагаан өнгөний сонголттой ухаалаг чанга яригч нь 349 америк долларын үнэтэй юм байна.

| "Apple" компани "Homepod" нэртэй ухаалаг чанга яригч танилцуулжээ | ||
| Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.