Шууд Chart

2008 оны энэ өдөр Европын 13 дахь удаагийн хөл бөмбөгийн АТШ эхэлжээ

2017-06-07 12:30:00

2008 оны зургаадугаар сарын 7-ны энэ өдөр Австри болон Швейцари улсад "Евро-2008" буюу Европын 13 дахь удаагийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийж байжээ. 

Тэмцээн Австрийн Вен, Зальцбург, Инсбрук, Клагенфурт хотод болсон бол Швейцарийн Базель, Берн, Женев, Цюрих хотод тус тус зохион байгуулагдсан юм.

"Евро-2008" хөл бөмбөгийн АШТ-нд 52 улсын баг өрсөлдсөнөөс финалын тоглолтод 16 баг үлдэж аваргын төлөө тогложээ. Ингээд 2008 оны Европын хөл бөмбөгийн аваргаар Испани улс хоёр дахь удаагаа шалгарсан юм. Харин Герман улс гурав дахь удаагаа хоёрдугаар байр эзэлсэн бол Орос, Турк улс гуравдугаар байрыг тус тус эзэлж байсан түүхтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2008 оны энэ өдөр Европын 13 дахь удаагийн хөл бөмбөгийн АТШ эхэлжээ   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй