Шууд Chart

Дэлхийн далайн өдөр тохиож байна

2017-06-08 08:00:00

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-нд Дэлхийн далайн өдөр тохиож байна. Анх 2009 оны хоёрдугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар дэлхийн бөмбөрцгийн нийт хүн ам цэнхэр гарагийнхаа тэнгис, далайтай холбоотой асуудлын талаар анхаарлаа хандуулж байх зорилготойгоор тус өдрийг жил бүр тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан байна.

Харин үүнээс өмнө буюу 1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотод болсон олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэлхийн далайн өдөр” нэрийн дор анх удаа дээд түвшний хэмжээнд хуралдаж байжээ. Жил бүрийн далайн өдрийг тодорхой зорилго, уриан дор зохион явуулдаг юм.

Анх 2009 онд тус өдрийг "Манай далай, бидний хариуцлага" уриатайгаар тэмдэглэж байсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн далайн өдөр тохиож байна   
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй