1843 оны зургаадугаар сарын 8-ны энэ өдөр Оросын Санкт-Петербург хотод “Николаевская” төмөр замын барилгын ажил эхэлсэн юм байна. Анх 1841 оны гуравдугаар сард нэгдүгээр Николай хаан шинэ төмөр замыг барих тухай зарлигийг гаргажээ. 19-р зууны дунд үед эхэлсэн Санкт-Петербург- Москва чиглэлийн тус төмөр зам нь Оросын эзэнт гүрний гурав дахь төмөр замаар нэрлэгддэг юм.
1843 оноос 645 км үргэлжлэх шинэ төмөр замын ажил найман жилийн хугацаанд үргэлжилж улмаар 1851 онд дуусаж ашиглалтад орсон юм байна. Тус төмөр зам нь Орос улсын төмөр замын салбарт анх удаа хоёр эгнээтэйгээр баригдсан онцлогтой юм байна.
| “Николаевская” төмөр замын барилгын ажил 1843 онд эхэлжээ | ||
| Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.