Пуэрто Рико арал дээр өчигдөр АНУ-ын 51 дэх мужийн статустай болох эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгаар тус арал АНУ-ын харьяа хэвээр үлдэх үү, эсвэл бие даасан тогтолцоотой болох уу гэдгийг шийдсэн байна.
Санал асуулгын дүнд хагас сая орчим иргэн хараат бус тогтолцоотой болохыг дэмжсэн бол, 7600 иргэн хагас автономи засаглалыг дэмжиж, 6700 орчим иргэн одоогийн байгаа статусыг дэмжжээ. 2.26 сая иргэн санал өгөх ёстой байсан ч ердөө 23 хувь нь санал өгсөн бөгөөд улс төрийн хэд хэдэн нам тус асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, санал өгөхөөс татгалзсан байна.

Гэхдээ АНУ-ын конгресс Пуэрто Рико арлын улс төрийн статуст өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. АНУ Пуэрто Рикогийн иргэдэд өөрийн улсын иргэний эрхийг олгодог болсноос хойш 100 жилийн ойг тохиолдуулан тус санал асуулгыг явуулжээ.

Арлын иргэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй бөгөөд Конгрессийн сонгуульд тодорхой нөхцөлтэйгээр санал өгдөг. Пуэрто Рикогийн олон иргэн сүүлийн 10 жилд тохиосон эдийн засгийн бууралтыг улс төрийн статустай холбож үзэж байгаа юм. Тэдний хагас сая орчим нь АНУ руу нүүсэн гэсэн тооцоо байдаг. Пуэрто Рикочууд Америкийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг хэдий ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг. АНУ-ын мужуудтай харьцуулахад бага хэмжээний буцаан олголт авдаг байна.
| Пуэрто Рикод бүх нийтийн санал асуулга явуулжээ | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.