Шууд Chart

Францын парламентын анхан шатны сонгуульд Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа

2017-06-12 11:44:14

Францын хэт барууны үзэл баримтлагч Марин Ле Пен парламентын анхан шатны сонгуульд Ерөнхийлөгч Эммануэль Макроны өнгөрсөн жил байгуулсан шинэхэн нам ялалт байгуулсан явдалтай холбоотойгоор улсынхаа иргэдийг улс төрийн идэвх муутай байна гэж шүүмжилсэн байна.

Өчигдөр тус улсад парламентын анхан шатны сонгууль болж өндөрлөсөн бөгөөд Ерөнхийлөгч Макроны нам өөрчлөлт шинэчлэл хийхийн тулд их хуралд олонхи суудлыг авах зорилго тавиад байсан юм. Нийт сонгогчийн 90 хувь нь сонгуульд санал өгснөөс Макроны нам 31.9 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Консерватив үзэлтэй Ардчилсан нам 18.9 хувийн санал авсан бол, Үндэсний фронт нам 13.8 хувь, Социалист нам 7.45 хувийн санал тус тус авчээ. Сонгуулийн дүн сүүлийн 10 жилийн турш эрх барьсан намуудад бас нэг томоохон цохилт болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Эдуард Филиппэ “Франц улс эргэн ирлээ” гэж мэдэгджээ.

Сонгууль хоёр үе шаттай бөгөөд ирэх ням гарагт буюу зургаадугаар сарын 18-нд Үндэсний ассемблейн доод танхимын 577 гишүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь үе шат явагдах юм.

Улс төр судлаачид Макроны эвслийн нам сүүлийн шатны сонгуульд сонгогчдын 4-ний 3-ын дэмжлэгээр 400-440 суудал авч, ялалт байгуулах магадлалтай байна гэж үзэж байгааг "Ройтерс" агентлаг онцолжээ. Тэдний гол өрсөлдөгч нь Ардчилсан нам байх бөгөөд 100 орчим суудал авч магадгүй гэж шинжээчид үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын парламентын анхан шатны сонгуульд Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа   
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй