Шууд Chart

Их Британийн сонгуулийн дүн гарсантай холбоотойгоор Тереза Мэй мэдэгдэл хийжээ

2017-06-12 11:49:58

Өнгөрөгч пүрэв гарагт болж өндөрлөсөн Их Британийн Парламентын ерөнхий сонгуулиар консерватив нам олонхи болж чадаагүйтэй холбоотойгоор Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр мэдэгдэл хийжээ.

Тэрбээр иргэн бүрийнхээ төлөө ажиллахаа амлаад, Брекситийн талаарх байр сууринаасаа буцахгүйгээ онцолсон байна. Түүнчлэн сүүлийн үед ихээр гарах болсон террорист халдлагуудтай холбоотойгоор улс орноо аюулгүй байлгахын тулд хүчний байгууллагуудад шаардлагатай эрх мэдлийг олгохоо мэдэгджээ.

Тереза Мэй Хойд Ирландын Ардчилсан холбооны намын дэмжлэгийг авах төлөвлөгөөтэй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. Гэвч Мэйгийн Засгийн газар бодлого төлөвлөгөөгөө шинэчилж, Брекситийн асуудлыг дахин бодож үзэх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Гадаад хэргийн сайд Борис Жонсон Ерөнхий сайдыг дэмжихээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн сонгуулийн дүн гарсантай холбоотойгоор Тереза Мэй мэдэгдэл хийжээ   
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй