Шууд Chart

Япон улс пуужин эсэргүүцэгч системээ шинэчлэх шийдвэр гаргахаар төлөвлөж байна

2017-06-12 18:30:00

Японы өөрөө өөрийгөө хамгаалах хүчин пуужин эсэргүүцэгч системээ шинэчлэн өөрчлөх шийдвэр гаргахаар төлөвлөж буй юм байна. Одоогийн байдлаар тус улсын зэвсэгт хүчинд “Эйжис” буюу дэвшилтэд радарын системээр тоноглогдсон байлдааны хөлөг онгоц болон "Пак-3" буюу газарт суурилсан пуужингийн системийг ашиглаж байгаа юм.

Энэ пуужин эсэргүүцэгч систем нь Япон улс руу чиглэж болзошгүй Умард Солонгосын баллистик пуужингийн гэнэтийн дайралтаас хамгаалах зорилготой юм байна. Японы тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцонд суурилуулсан “Эйжис” системээр тоноглогдсон пуужин эсэргүүцэгч нь дэлхийн агаар мандлаас дээш өндөрт нисэх байг устгах чадвартай бол, газарт суурилуулсан "Пак-3" нэртэй пуужин эсэргүүцэгч систем нь агаар мандлаас доош өндөрт нисэх бай буюу пуужинг устгах чадвартай.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах чадавхийг бий болгохын тулд Японы өөрөө өөрийгөө хамгаалах хүчний мэргэжилтнүүд газарт суурилуулсан “Эйжис” буюу “Эйжис Эшор” нэртэй пуужин эсэргүүцэгч системийг бий болгон, худалдан авах зардлыг судалж буй юм байна. Мөн үүнийг пуужин эсэргүүцэгч ТХААД системийн шинэ хувилбар хэмээн үзэж байгаа юм.

Учир нь тус пуужин эсэргүүцэгч ТХААД систем нь газарт суурилуулсан "Пак-3" системийн пуужингийн устгах чадвартай харьцуулахад илүү өндөрт нисэх байг устгах чадвартай юм байна. Хэрэв Умард Солонгос технологийн хөгжил, дэвшилд үндэслэн баллистик пуужингийн туршилтуудаа хийсээр байх тохиолдолд Японы өөрөө өөрийгөө хамгаалах хүчин эдгээр асуудалд дүн шинжилгээ, судалгаа хийсний эцэст улс орноо батлан хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний дараа пуужин эсэргүүцэгч системээ шинэчлэн өөрчлөх шийдвэрийг гаргах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс пуужин эсэргүүцэгч системээ шинэчлэх шийдвэр гаргахаар төлөвлөж байна   
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй