Шууд Chart

Ёнсе их сургуульд дэлбэрэлт болж нэг багш гэмтэж, шархадлаа

2017-06-13 16:46:00

Орон нутгийн  цагаар өнөө өглөө 8 цаг  41 минут  буюу  Улаанбаатарын цагаар  9 цаг  41 минутад Өмнөд Солонгосын нийслэл  Сөүл  хот дахь Ёнсе их сургуульд дэлбэрэлт болсон байна. Үүний уршгаар нэг багш гэмтэж, шархадлаа.

Цагдаагийнхан үүнийг террорист халдлага байж болзошгүй гэж шалгаж  байна.  Тус сургуулийн  багш,  профессор Ким ирсэн илгээмжийг  задлах үед дэлбэрэлт болжээ. Цагдаагийн тусгайгийнхан хэргийн газар  ажиллаж  байна. 

Профессорын  мэдүүлснээр  ажилдаа ирэхэд нь хаалганых нь бариулд хайрцагтай зүйл бүхий уут  өлгөөтэй байжээ. Тэрбээр өөрт нь  илгээмж  ирж  гэж бодоод задлахад дэлбэрэлт болжээ.  

Цагдаагийнхан дэлбэрэлтийн шалтгааныг хэд хэдэн  таамаг дэвшүүлэн шалгаж байна. Үүнд, профессорын шавь нарын нэг нь "өшөө"-гөө  авах  гэсэн байж  магадгүй гэдэг хувилбар  ч багтаж буй аж. Профессор Ким тус их сургуульд архитектурын багшаар ажилладаг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ёнсе их сургуульд дэлбэрэлт болж нэг багш гэмтэж, шархадлаа   
Үзсэн: 1337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй