Шууд Chart

Владимар Путин: АНУ, ОХУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд террористуудыг ашигладаг

2017-06-14 09:05:47

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир  Путины  Америкийн найруулагч   Оливер  Стоунд  өгсөн ярилцлагыг   өчигдөр  Шоутайм  телесувгаар  дамжууллаа.  Энэ  ярилцлагын үеэр  Оросын төрийн тэргүүний хийсэн мэдэгдлүүд  өнөөдөр Оросын  төдийгүй  олон улсын хэвлэлийнхний  онцолж  буй  сэдэв  болоод  байна. 

Энэ  үеэр   ОРос Америкийн  харилцаа,  Терроризмтэй хийж буй тэмцэл, НАТО зүүн зүгт өргөжих болсонтой холбоотой  асуудлаас авхуулаад  эцэг  эх,  гэр  бүлийнх нь  тухай ч  ярилцсан  байна.
Ерөнхийлөгч  Владимир  Путин энэ үеэр АНУ Оросын дотоод улс төрийн нөхцөл байдлыг эргүүлэхийн  тулд террористуудыг ашигладаг хэмээн мэдэгдснийг нь  хэвлэлүүд  онцолсон  байна.  тэрээр  Чечень,  Умард  Кавказад  асуудал  үүсэх  үед   Америкчууд  энэ  үйл  явцуудыг  дэмжсэн нь харамсалтай хэмээн мэдэгдсэн  юм.
Мөн  Ерөнхийлөгч  Путин  ОХУ  ажилтнууд нь  бүх  сөрөг хүчнийхэнтэй холбоотой  байх  эрхтэй  хэмээн  баталсан  захидлыг  Америкийн тагнуулын  төв  газраас  авсныг  мэдээлсэн  юм.  өөрөөр хэлбэл  жирийн  сөрөг хүчний  дүртэй  террористуудын  тухай  энд бичсэн нь  илт  байсан  хэмээн  үзэж  буйгаа илэрхийлснийг нь  хэвлэлүүд бас онцолж  байна.  Түүнчлэн  Аль кайд  бол  Оросын үйл  ажиллагааны  үр дүн биш. Харин  Америкчуудын  үйл  ажиллагааны үр дүнд  бий болсон.

Бүр  Афганистан дахь  Зөвлөлтийн дайны  үед   эхэлсэн.  Афганистан дахь  Зөвлөлтийн  цэргүүдтэй тэмцэхийн  тулд  Америкийн тусгай  албад  исламын  тулгуур  үзэлтнүүдийг  тэр энэ гэлтгүй  дэмжиж байсан.  Америкчууд  өөрчдөө л  Аль Кайд, Бен  Ладенийг  өсгөсөн  хэмээн  Ерөнхийлөгч  Путин  ярилцлагынхаа үеэр  онцлон мэдэгдсэн  юм.  Мөн  Умард  Атлантын  эвсэл  зүүн  зүгт  хүрээгээ  тэлж  байгаа асуудлыг  хөндөхдөө  Зөвлөлийн удирдагч   Михаил  Горбачевийн  тухай ярьсан. Тодруулбал   НАТО  зүүн зүгт хүрээгээ  тэлэхгүй гэдэг баталгааг цаасан дээр  буулгах  ёстой байсныг  онцлон хэлсэн  юм.  тэрээр  үүнийг  Горбачевийн  алдаа  байсан.  Түүнчлэн 2 Герман нэгдэж,  Зүүн Европын орнуудаас Зөвлөлтийн  цэргийг гаргах  асуудлыг шийдэх үед  АНУ болон Умард  Атлантын эвслийн  удирдлага түүний дотор 1988-1994 оны  хооронд НАТО гийн Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Манфред  Вернер  ЗХУ-д Умард Атлантын эвслийг тухайн үеийн Ардчилсан Герман улсын зүүн хилээс цааш тэлэхгүй гэж баталж байсныг  Ерөнхийлөгч Путин сануулсан  юм.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимар Путин: АНУ, ОХУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд террористуудыг ашигладаг   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй