ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн найруулагч Стоунд өгсөн ярилцлагынхаа үеэр АНУын батлан хамгаалахын зардалтай холбоотой асуудлаар ч байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр АНУ батлан хамгаалах зардалдаа асар их мөнгө зарахын оронд ОХУ-тай эрх тэгш харилцаатай болох хэрэгтэй хэмээн зөвлөсөн байсан юм. Гэвч АНУ-ын батлан хамгаалахын сайд цэрэг армийнханд тогтвортой санхүүжилт шаардлагатай байгааг мэдэгдлээ.
Тодруулбал армийн байлдааны бэлэн байдалд зардлыг танахаас илүү хор хохирол учруулсан дайсан нэг ч байхгүйг Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны сонсгол дээр мэдэгдсэн байна. тэрээр Америкийн армийн байлдааны байдлын түвшин бага байгаад сэтгэл гонсойсноо энэ үеэр мэдэгдсэн байна.
Тэрээр өнөөгийн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд тогтвортой санхүүжилтийн жилүүд шаардлагатайг онцолсон байна.
Мөн энэ сонсголын үеэр Пентагоны тэргүүнээс Катар болон булангийн араб орнуудын хооронд үүсээд байгаа дипломат маргаан, Оростой холбоотой асуултыг асуусан байна.
Мэттис Катартай холбоотой нөхцөл байдал онц хүнд байна хэмээн дүгнэсэн ч террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлэх нь нэгдсэн ашиг сонирхолд нь нийцэхгүйг мэдэгдсэн байна.
Харин Оростой холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Владимир Путин Москвад стратегийн өрсөлдөгчийн дүр сонгоод байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэ юм. Түүнчлэн Путин Ерөнхийлөгч АНУ-тай харилцаагаа сайжруулахыг хүсч байна гэх шинж тэмдэг олж харахгүй байгаагаа мэдэгдсэн юм. Конгрессын доод танхимын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сонсголд АНУ ын армийн штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Жозеф Дандорф оролцсон байна. тэрээр АНУ-ын өмнө томоохон таван сорил тулгараад байгаа нь ОХУ, Хятад, Иран, Умард Солонгос болон хэт даврагч бүлэглэлүүд хэмээн тодорхойлсон байна.
| Америкийн цэрэг армийн байлдааны бэлэн байдлын түвшин муу байгааг Пентогоны тэргүүн мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.