Шууд Chart

Трампын зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа

2017-06-14 09:17:49

Холбооны хоёр дахь заалдах шатны хоёр дахь шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Трампын мусульман шашинтай зургаан орны иргэнийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх зарлигийг хүчингүй  болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа. 

Энэхүү шийдвэрийг Сан Франциско дахь АНУ-ын есдүгээр тойргийн шүүхээс гаргаад  байна. Харин үүний өмнө Виржини мужийн Ричмонд хот дахь дөрөвдүгээр давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Трампын зарлигийг сэргээхээс татгалзсан билээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Хавайн мужийн Холбооны шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосныг эсэргүүцэн давж  заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүхийнхний хүчингүй болгосон энэ зарлиг уг нь өнгөрсөн гуравдугаар сарын 16-аас хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.

Энэ  зарлигийн дагуу Сири, Судан, Иран, Ливи, Сомали,  Иемений иргэнийг 90 хоногийн хугацаагаар АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй