Зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд бусдыг уриалан дуудсан хэргээр Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг 30 хоног хорьж саатуулахаар болсон байна.
Тэрээр эсэргүүцлийн жагсаал эхлэхээс өмнө цагдаагийн хэсэгт хүргэгдсэн байжээ.
Түүнийг жагсаал цуглаан хийх дүрэм журмыг зөрчсөн, цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсэн хэргээр буруутгаж байгаа юм байна.
Алексей Навальныигийн уриалгаар авилгыг эсэргүүцэгчдийн жагсаал Москва болон Санкт-Петербург хотуудад болсон юм.
Зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийгсдээс цагдаа нар 100 гаруйг нь саатуулан хорьсон байна.
Оросын дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар нийслэл хотод болсон жагсаалд 4500 гаруй хүн оролцсон байна.
Эрх баригчдын зөвшөөрөл авсан жагсаал нь Сахаровын өргөн чөлөөнд болох ёстой байсан юм байна.
Гэвч зохион байгуулагчид нь тайз дууныхан нь хамтарч ажиллахаас татгалзсан учир цуглаан Тверийн гудамжинд хийхийг уриалж эхэлсэн байна. Москвад нийтдээ 700, харин Санкт-Петербургэд 500 гаруй хүнийг цагдаа нар саатуулан хорьсон байна.
АНУ-ын Цагаан ордон ОХУ-ын засгийн газарт хандаж энхтайвнаар жагсагчдыг нэн даруй суллахыг шаардсан байна.
| Оросын сөрөг хүчний удирдагчийн нэг Навальньиг 30 хоног хорихоор боллоо | ||
| Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.