Венесуэлийн Улаан загалмай нийгэмлэгийнхэн тав байрандаа цагаан өнгийн асар том далбааг мандууллаа.
Улаан загалмай бүхий цагаан өнгийн энэ далбааг онц байдал, байгалийн гамшгийн үед ашигладаг төдийгүй тухайн байгууламжийг төвийг сахьсан аюулгүй орогнох газар гэдгийг тодорхойлохдоо мандуулдаг байна.
Хамгийн сүүлд ийм далбааг 2013 оны 4 дүгээр сард буюу Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Улаан загалмайнхан мандуулж байсан юм байна.
Энэ удаад Каракас хот дахь Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн дэогэд саяхан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эрх баригчид нулимс асгаруулагч хий ашигласантай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээ болгон цагаан далбаа мандуулж байгаа юм байна.
Энэ тухай хүмүүнлэгийн тусламжийн тус байгууллагын тэргүүн Хосе Рамон Гонсалес мэдэгдсэн юм.
Хэдийгээр улаан загалмайнхан жагсагчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөнд өртөөгүй ч эмнэлгийн эмч ажилтнууд, өвчтөнүүдийг хамгаалах зорилгоор ийм алхам хийж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрхүү мөргөлдөөний уршгаар Каракас хотод л гэхэд 235 хүн, нийт үндэснйи хэмжээнд 500гаруй хүн хордож, гэмтэж бэртэн эмнэлэгт хандсан байна. Улаан загалмайнхны мэдээлж байгаагаар тэдний ихэнх нь нулимс асгаруулагч хийнээс болж хордсон, резинэн суманд өртөж гэмтэж шархадсан хүмүүс байсан байна.
Венесуэл даяар эрх баригчдыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн өрнөөд байгаа бөгөөд өнгөрсөн 3 сараас хойш нийт 1000 гаруй хүн мөргөлдөөний уршгаар гэмтэж бэртсэн байна. Тус улсын удирдагч Мадуро тусгай хурал зарлаж үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хямралаас гарахаа амалж байгаа ч сөрөг хүчнийхэн түүнийг ийм замаар эрх мэдлээ бэхжүүлж авахыг чармайж байна хэмээн үзэн Ерөнхийлөгчийн энэ санаачлагад нэгдэхээс татгалзсаар байгаа юм.
| Венесуэлийн улаан загалмай нийгэмлэгийнхэн төв байрандаа цагаан далбаа мандууллаа | ||
| Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.