2016 онд Умард Солонгост 15 жилийн хорих ял аваад байсан америк оюутан Отто Уормбир суллагдаж, эх орондоо очжээ. Түүний суусан онгоц орон нутгийн цагаар оройн 10:20-д буюу Улаанбаатарын цагаар өчигдөр өглөө 9 цаг 20 минутад Охай мужийн Цинцината хотын нисэх онгоцны буудалд газарджээ.
Отто Уомбирийг нисэх буудлаас шууд эмнэлэгт хүргэсэн байна. Умард Солонгос дахь шүүх хурлын дараа түүнд ботулизмтай буюу хордлого халдварын хүнд өвчин туссан гэсэн онош тавьсан байсан юм. Умард Солонгосын тал Уормбир нойрны эм уусны дараа ухаан алдаж комд орсон гэж баталж байсан юм.
Уормбир суллагдах болсон гэх мэдээлэл Умард Солонгост нэрт сагсан бөмбөгч Деннис Роднам Пхеньянд айлчилна гэсэн мэдээлэлтэй нэг зэрэг шахам гарсан байна. Родман Умард Солонгост саатуулагдсан Америк иргэдийн асуудлыг хөндөж ярихгүй. Харин Ерөнхийлөгч Дональд Трампад зориулж Умард Солонгосын хаалгыг нээхийг хүсч байгаагаа ярьсан байна.
Токио дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас нэрт сагсан бөмбөгч Родман хувь иргэний хувиар Умард Солонгост зорчиж байгааг мэдэгдсэн байна. Харин эх орондоо очсон Уормбирийн хувьд Пхеньяны зочид буудлаас суртал ухуулгын материалыг урж хулгайлах гэсэн хэрэгт буруутгагдаж 15 жилийн хорих ял аваад байсан юм. Уормбир жуулчны визээр Пхеньянд ирээд байхдаа ийм хэрэгт холбогдоод байсан юм.
| Умард Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэн суллагдаж, эх орондоо очжээ | ||
| Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.