Шууд Chart

АНУ-ын Сенатын танхим ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах хуулийн төслийг батлахаар төлөвлөж байна

2017-06-15 11:17:40

АНУ-ын Сенатын гишүүд ОХУ-ын хэрэгжүүлж байгаа хийн болон газрын тосны хоолой барих төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн, дэмжсэн хүмүүст  хориг арга хэмжээ авах бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгохоор төлөвлөж буй юм байна. Ийм зүйл заалт Оросын  эсрэг шинээр хориг  арга хэмжээ авах  тухай нэмэлт өөрчлөлтөд багтжээ. Энэ 7 хоногтоо  багтааж  Сенат нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэрийг батлахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл ч байна.

Нэмэлт өөрчлөлтийг Иранд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд оруулахаар төлөвлөж буй юм байна. Энэ хуулийн төслийн нэг  заалтад АНУ-ын Ерөнхийлөгч экспортод гаргах эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтэд  зориулсан  хоолой барихад  дэмжлэг үзүүлбэл,  мэдээлэл  технологи,  бараа үйлчилгээгээ санал  болгож худалдсан, түрээсэлсэн, хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн эсрэг  хориг арга хэмжээ авах  боломжтой хэмээн  тэмдэглэсэн байгаа юм байна. 

Ийнхүү АНУ-ын Конгрессын дээд танхимынхан Орост технологийн дэмжлэг үзүүлэхэд нь хориг тавихыг хүсч байна. Мөн Америкийн төрийн тэргүүнд   Оросын газрын тосны олборлолтын төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадны иргэдийн хар жагсаалт гаргах үүрэг хүлээлгэхээр  төлөвлөж буй юм байна. Түүнчлэн шинэ хориг арга хэмжээнд нэрс нь орсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст Америкийн экспорт, импортын банкны  дэмжлэг олгохгүйн зэрэгцээ экспорт хийх эрхээ ч хасуулахаар байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенатын танхим ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах хуулийн төслийг батлахаар төлөвлөж байна   
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй