Франц, Их Британи улс терроризмын эсрэг хамтран тэмцэж, интернэт дэх хэт даврах үзэлтэй тэмцэх арга хэмжээгээ чангатгахаа баталлаа. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар Елисейн ордон дахь уулзалтынхаа дараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Хоёр улс энэ чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулж буй юм байна. Үүнд нь терроризм, үзэн ядалт, хэт даврах үзэл шингэсэн бүх материалыг устгах ёстой интернэт провайдеруудын хариуцлагыг чангатгах асуудал багтаж буй юм байна.
Мөн хоёр улсын төр засгийн тэргүүн тусгай албад террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллээ идэвхтэй харилцан солилцож чадаж байгааг үнэлсэн байна.
| Франц, Их Британи улс интернэт дэх хэт даврах үзлийн эсрэг хамтран тэмцэнэ | ||
| Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.