Шууд Chart

27 давхар орон сууцанд гарсан галын уршгаар 50 хүн хордож эмнэлэгт хүргэгджээ

2017-06-15 11:34:24

Лондон хотын баруун дүүрэгт орших 27 давхар орон сууцны байранд гал гарч бүрэн шатаад байна. Байшин бүхэлдээ галд автаж олон цагийн туршид  утаа уугисаар байсан юм. Гал сөнөөгчид нэгэнт унтраах боломжгүй болсон гал өөр бусад барилга байгууламж руу орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байсан байна.

Үүний уршгаар сүүлийн мэдээгээр 50 хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ. Гренфелл тоуэр нэртэй уг олон давхар байранд гарсан галыг унтраах ажилд 200 гаруй гал сөнөөгч 40 гаруй техникээр ажиллаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. 27 давхар байранд амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай авсан байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар бол гал дөрөвдүгээр давхраас эхэлж гарсан бололтой байна.   

Оршин суугчдын нэг дөрөвдүгээр давхарт хөргөгч дэлбэрсэн тухай мэдээлсэн байна. Харин зарим нь цахилгааны шугамтай холбоотой байх гэж таамаглаж байна. 2013 онд хүчдэл савласнаас болж гал гарч байсан ч богино хугацаанд унтрааж байсан юм байна. Гэхдээ мэргэжилтнүүд одоогоор гал гарсан шалтгааныг нэрлэхээс татгалзаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

27 давхар орон сууцанд гарсан галын уршгаар 50 хүн хордож эмнэлэгт хүргэгджээ   
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй