Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотын галт тэрэгний буудалд галт зэвсэг хэрэглэсэн этгээд нь 37 настай тус улсын иргэн байсныг тогтоосон байна.
Тэрбээр дөрвөн хүнийг шархдуулсны хоёр нь зорчигч, гурав дахь нь орон нутгийн цагдаагийн ажилтан эмэгтэй байжээ. Цагдаа эмэгтэй толгойдоо шархадсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Энэ хэрэг Унтерферинг вокзал дээр гарсан бөгөөд гэмт этгээд энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь шашин шүтлэг, улс төртэй холбоогүй болохыг цагдаа нар мэдэгдсэн юм.
Вокзал дээр хэд хэдэн хүн зодолдож эхэлсэн бөгөөд нэг нь цагдаагийн бууг булаан авч дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс рүү галлаж эхэлсэн байна. Төмөр замын буудлыг бүслэн хаагаад байсан юм. Халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
| Галт зэвсэг хэрэглэсэн этгээд Германы иргэн байсныг тогтоожээ | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.