Шууд Chart

Унгарын парламентийн баталсан Засгийн газрын бус байгууллагуудын тухай хуулийг шүүмжилж байна

2017-06-15 11:52:38

Хүний эрхийг хамгаалагч  олон улсын "Эмнести интернэшл" Унгарын парламентийн баталсан Засгийн газрын бус байгууллагуудын тухай хуулийг  буруушаан шүүмжилж  байна.  Тус  байгууллагын  Европ  дахь салбарын тэргүүн Иверна Макгоуэн Унгарт өрнөж байгаа үйл явцыг хууль дүрэм, хүний  эрхийг нухчин дарж  буй  хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Унгарын парламент Засгийн газрын бус байгууллагууд дахь гадаадын  иргэдийн санхүүжилтийн тухай хуулийн  төслийг  өчигдрийн хуралдаанаараа баталсан юм. Өмнө нь Европын зөвлөлөөс  өгсөн санамж, анхааруулгын  дагуу энэ хуулийн төсөлдөө  зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулахаар  төлөвлөж  байгаагаа мэдэгдэж байсан.   

Энэ нь Засгийн газрын бус байгууллагуудад тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага, гадны санхүүжүүлэлтийн талаарх мэдээллийг нийтлэхтэй холбоотой  өөрчлөлтүүд байх  ёстой байсан юм.  Гэвч  хуулийн  төслийг  анхны  хувилбараар нь  батлаад  байна.  Парламентийн  130 гишүүн дэмжсэн санал өгсөн бол 44 нь  эсэргүүцсэн  байна.  Энэ  хуулийн дагуу жилд  24 мянган  еврогоос  их  санхүүжилтийг хилийн чинадаас  авсан  төрийн  бус байгууллагууд  гадна  дэмжлэг  авдаг  байгууллага гэж бүртгүүлэх  ёстой  юм  байна. 

Энэ заалтыг  дагаж  биелүүлээгүй бол хаах арга хэмжээ авахаар хуульд тусгасан байгаа юм байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард Еврокомисс  Унгарын  дотоод  бодлоготой  түүний дотор Америкийн тэрбумтан  Соросын  Төв Европын  их сургууль хаалгаа барихад  хүрэх   дээд  боловсролын тухай хуультай  нь холбоотой асуудлаар  хэлэлцүүлэг  хийж байсан юм.

Мөн  энэ хэлэлцүүлгээр  төрийн бус байгууллагуудын санхүүжилтийн тухай хууль гаргахаар төлөвлөж  байгааг нь хөндөн хэлэлцэж байна.  Үүний  үр дүнд  Еврокомисс  Унгарын  Ерөнхий сайд  Виктор  Орбан  нарын  хооронд улс төрийн яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзсэн ч хэрэгжээгүй  юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарын парламентийн баталсан Засгийн газрын бус байгууллагуудын тухай хуулийг шүүмжилж байна  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй