АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улстай хийх аялал жуулчлал, худалдааны журмыг чангатгах бодлогоо танилцуулжээ. Тэрбээр өчигдөр Флорида мужид үг хэлж, өмнөх Ерөнхийлөгч Обамагийн бодлого Кубын Ерөнхийлөгч Раул Кастрогийн засаглалыг хүчирхэгжүүлснээс тус улсын ард түмэнд эрх мэдэл олгоогүй хэмээн тайлбарласан байна.

Тиймээс өмнөх засаглалын үед Куба улстай хийсэн нэг талыг баримталсан хэлэлцээрийг хүчингүй болгохоо мэдэгджээ. Энэ шинэ бодлого нь Кубын цэргийн хүчний санхүүжилтэнд хориг тавьж, Кастрогийн удирдлагын тогтолцоог халах зорилготой бөгөөд үүнийхээ хүрээнд тус улсын цэргийн хүчинтэй хийх худалдаа болон аялал жуулчлалыг хязгаарлахаар болжээ.
Харин дипломат харилцааг хэвээр үлдээж байгаа бөгөөд Гавана дахь АНУ-ын элчин сайдын яам албан үүргээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус улсын агаарын болон тэнгисийн хөлөг онгоц үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх юм байна. Трампын гаргасан шийдвэртэй холбоотойгоор Кубын коммунист намын Гранма хэвлэлд 2 улсын харилцаа дахин хөндийрч байна гэж мэдээлсэн бол, Америкийн худалдааны танхим Кубын эерөг өөрчлөлтөнд саад учруулах шйидвэр болсныг цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Раул Кастрогийн засгийн газар энэ шийдвэр нь цөөнхийн улс төрийн ашиг сонирхлын илэрхийлэл болсныг тодотгосон ч, харилцан ашигтай шийдвэрт хүртлээ яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
| Трамп Куба улстай хийх худалдаа, аялал жуулчлалыг хязгаарлах шийдвэр гаргажээ | ||
| Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.