Өчигдөр Франц улсад парламентын 2 дахь шатны сонгууль болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Эммануэль Макроны өнгөрсөн онд байгуулсан "Шинэхэн төвч үзэлт нам" ялалт байгуулсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблей 577 суудалтай, Үндэсний ассамблейн сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулдаг. Өнгөрсөн 12-ны өдөр болсон эхний шатны сонгуульд Макроны нам мөн л ялалт байгуулсан юм.
Хоёр дахь шатны сонгуульд эхний шатаар 50 хувийн санал авч чадаагүй сонгуулийн тойрогт санал хураалт болсон. Хоёр дахь шатанд орохын тулд, эхний шатанд дор хаяж 12.5 хувийн санад авах ёстой байдаг. Санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт эхэлж, орой 18:00 цагт хааж, санал тоолох ажил эхэлсэн.
Энэ удаагийн сонгуульд 18 сая орчим иргэн саналаа өгснөөс нийт сонгогчдын 48 хувь нь буюу 8.7 сая иргэн Ерөнхийлөгч Макроны намд саналаа өгчээ. Ингэснээр түүний нам нийт үндэсний ассамблейд 350 суудал авсан гэсэн үг юм. Энэ удаагийн сонгуульд анх удаа оролцож ялалт байгуулсан олон гишүүн байна.
Мөн анх удаа 200 гаруй эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулсан нь Францын орчин үеийн түүхэнд бас нэгэн шинэ амжилт болж байна гэж хэвлэлүүд иш татан мэдээлж байна. Макроны намын гол өрсөлдөгчид болох Францын хэт барууны үзэл баримтлагч Марин Ле Пены нам 135 суудал авсан бол социалист нам 45 суудал авчээ.
Сонгуулийн дүн сүүлийн 10 жилийн турш эрх барьсан намуудад бас нэг томоохон цохилт болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
| Францын парламентын 2 дахь шатны сонгуульд Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.