Шууд Chart

Мали улсын нийслэлд халдлага болжээ

2017-06-19 11:49:13

Африкийн Мали улсын нийслэл Бамако хотын зочид буудлын рашаан сувиллын газар руу өчигдөр жихадистууд байж болзошгүй этгээдүүд дайрч, зэвсэгт халдлага үйлдэн, жуулчдыг барьцаанд авчээ. Халдлагын үеэр 30 орчим хүн зугтаж чадсан ч, одоогийн байдлаар 2 хүн амиа алдаад байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлээд байна.

Тус улсын нийслэл Бамако хотын захад орших Кэймпмэнт Кангаба зочид буудлын гадна үдээс хойш буун дуу гарсныг НҮБ-ын аюулгүй байдлын холбогдох ажилтан мэдээлээд байгаа юм. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ёсгүй учраас нэрээ нууцлан ярилцлага өгчээ.

Холбогдох албаныхан зэвсэгт халдлага үйлдэгчдийг террористууд гэж үзэж байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлсэн бол хуучин Францын колонийн тусгай хүчний хэвлэлийн төлөөлөгч Модибо Траорэ хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа террористуудтай тэмцэх хүчнийхэн цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авсан бөгөөд байдлыг тогтворжуулахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Тэд террорист этгээдүүдтэй буудалцсан бөгөөд аюулгүй байдлын албаныхан хоёр хүн амиа алдсаны нэг нь Франц-Габоны давхар иргэншилтэй иргэн байсныг мэдэгдээд, халдагч гурван этгээдийн хоёрыг нь буудан аюулгүй болгосныг цохон тэмдэглэжээ. Гэвч террористуудын нэг нь шархадсан ч, зугтаж чадсан байна.

Түүнчлэн НҮБ-ын гурван ажилтан шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тус зочид буудалд жуулчид ихээр байрладаг бөгөөд томоохон ажил хэргийн уулзалтууд зохион байгуулдгаараа алдартай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мали улсын нийслэлд халдлага болжээ   
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй