Иран улсын цэргийн хүчнийхэн өчигдөр "Исламын улс" бүлэглэлийнхэн энэ сарын 7-нд Тегеран хот руу халдсан явдалд хариу болгох үүднээс Сири улс руу хэд хэдэн пуужин харваснаа мэдэгджээ.

2011 онд иргэний дайн эхэлснээс хойш Иран улс Сири рүү анх удаагаа газар-газар ангиллын пуужин харваж буй юм байна. Исламын хувьсгалын манааны корпус Ираны Сепа мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Керманшан муж дахь тус корпусын баазаас Сирийн зүүн хэсэг дэх Диэр Изор муж дахь Такфири хүчин рүү хэд хэдэн газар-газрын дундын зайн тусгалт пуужин харвасан гэж мэдэгджээ.
Иранчууд "Исламын үлс" бүлэглэлийг Такфири гэж нэрлэдэг. Зургаадугаар сарын 7-нд Тегеран хотын парламентын ордон, хувьсгалч Аяатолла Хомейн сүм халдлагад өртөж байсан. Эдгээр халдлагыг "Исламын улс" бүлэглэл үйлдсэнээ зарласан бөгөөд энэ үеэр 16 хүн амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор Исламын хувьсгалын манааны корпус хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд, Саудын Арабыг "Исламын улс" бүлэглэлийг дэмжсэн гэж буруутгаж байсан юм.
| Иран улс Сири рүү пуужин харважээ | ||
| Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.