Шууд Chart

АНУ-ын байлдааны хөлөг онгоц худалдааны онгоцтой мөргөлдсөний улмаас 7 хүн амиа алджээ

2017-06-19 14:48:32

АНУ-ын тэнгисийн цэргийн пуужин сөнөөгч хөлөг онгоц Япон тэнгисийн ойролцоо худалдааны хөлөг онгоцтой мөргөлдөж, үүний уршгаар багийн хэдэн гишүүн бэртсэн бол долоон далайчин амиа алдсан байна. Цогцсыг өчигдөр Японы тэнгисээс олсон тухай АНУ-ын тэнгисийн цэргийн 7-р флотын дэд адмирал мэдэгдлээ.

Амиа алдсан далайчдыг албан ёсоор зарласан бөгөөд 19-37 насны эрчүүд байжээ. Осол орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн 2 цаг 20 минутын орчимд Японы тэнгисийн баруун өмнө зүгт болсон байна. АНУ-ын Фитцжералд сөнөөгч хөлөг онгоц, худалдааны жижиг онгоцтой мөргөлдсөн юм.

АНУ-ын хөлөгтэй мөргөлдсөн онгоц нь Филлипиний далбаатай, ердөө 30.000 тонн жинтэй байсан байна. Осол болсон газар Токиогийн эргээс ирж буцах хөлөг онгоц ихээр явдаг, тун ачаалал ихтэй бүс юм байна. Гэвч Фитцжералд байлдааны хөлөг онгоц учраас радарын систем нь маш хүчирхэг бөгөөд 200 метр урттай тээвэрлэгч онгоцыг олж харалгүй, осол гарсан шалтгаан нь тодорхойгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Фитцжералд хөлөг нь 330 багийн гишүүнтэй, өнгөрсөн хоёрдугаар сард 21 сая америк долларын засвар үйлчилгээ хийлгээд Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээгээд байсныг холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц худалдааны онгоцтой мөргөлдсөний улмаас 7 хүн амиа алджээ   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй