Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн засаг захиргааг бүрдүүлсээр байна. Өчигдөр тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх асан Кан Кён Хваг Гадаад хэргийн сайдаар томиллоо. Ингэснээр Кан Кён Хва Өмнөд Солонгосын сүүлийн 70 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Гадаад хэргийн сайд болжээ.
Өмнөд Солонгос, Умард Солонгосын цөмийн пуужингийн заналхийллээс болж Хятад, Солонгосын хооронд үүсээд байгаа хурдадмал байдлыг зөөлрүүлөх хүндхэн сорилттой тулгараад буй. Тиймээс Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэхэн томилогдсон Гадаад хэргийн сайдыг үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулж чадна хэмээн өндөр итгэл хүлээлгэж байгаагаа, түүний тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн байна.
Түүнчлэн, түүнийг олон улсын тавцанд ихээхэн туршлагатай, санаачилгатай учраас улсын нэр хүндийг өндөрт өргөх болно гэж үнэлээд, энэ томилгоо Засгийн газар дахь хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн тустай гэж мэдэгдээд байгаа юм.
Кан Кён Хва нь 1955 онд төрсөн, НҮБ-д олон жил ажилласан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бодлогын асуудал хариуцсан ахлах зөвлөх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах зэрэг албан тушаал хашиж байжээ.
| Өмнөд Солонгос түүхэндээ анх удаагаа Гадаад хэргийн эмэгтэй сайдтай боллоо | ||
| Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.