Туркийн эдийн засгийн сайд Нихат Зебекчи, дипломат харилцааны хямралд ороод байгаа өнгөрсөн хугацаанд 5000 тн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрсөн хагас сарын хугацаанд Турк улс Катар улс руу 71 агаарын тээвэр хийж, ингэхдээ 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэгцээтэй зүйлсийг нийлүүлсэн байна. Цаашид ч тусламжийг үзүүлсээр байх бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан замаар тусламж үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн болон эд зүйлсийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган олон улсад хандаж, энэ сарын 24-нөөс өмнө Катарын асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг уриалжээ. Зургаадугаар сарын 5-ны өдөр Саудын Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт тэргүүтэй хэд хэдэн орон Катарыг терроризмыг дэмжиж, террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлсэн гэж буруутгаж, дипломат харилцаагаа тасласан.
Үүнээс гадна тус улсын иргэдийг газар нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргаж, агаарын болон усан хилээ хаасан юм. Катар улс нь хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 40 хувийг хөрш орон болох Саудын Арабаас импортлон авдаг бөгөөд хоёр улс дипломат харилцаагаа тасласантай холбоотойгоор тус улс хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй байгаа. Иймд Иран болон Турк улсууд хүнсний тусламж илгээгээд байгаа юм.
Үүнээс гадна Катарын хүний эрхийн хороо өчигдөр Арабын орнуудыг тус улстай дипломат харилцаагаа тасласан явдлыг буруутгаад, НҮБ-д энэ асуудлыг мөрдөн шалгах хүсэлт гаргасан байна.
| Турк улс Катарт 5000 тн хүнс нийлүүлжээ | ||
| Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.