Шууд Chart

Францын цагдаагийн газрын машиныг тэсрэх бөмбөгтэй машин мөргөжээ

2017-06-20 11:43:25

Өчигдөр Парисын алдарт Елисейн талбай дээр нэгэн авто машин цагдаагийн бүхээгтэй тэргийг мөргөсөн байна. Цагдаагийн машиныг мөргөснийхөө дараа жижиг цагаан машинаас утаа уугиж эхэлсэн бөгөөд цагдаа нар дотор нь байсан хүнийг аюулгүй болгожээ.

Цагдаагийн машин мөргөсөн этгээд зэвсэглэсэн байсныг холбогдох албаныхан мэдээлж байна. Энэ удаагийн халдлага нь Парисын цагдаа руу дайрсан террорист халдлагын 5 дахь тохиолдол болоод байгааг "Си Эн Эн" агентлаг уламжиллаа. Үүнтэй холбоотойгоор Парис хотын прокурорын газар террорист халдлагын эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд буй юм байна.

Тус улсын Дотоод хэргийн сайд Жерард Колломб өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Францын цагдаагийн газар дахин нэг халдлагын бай болсныг, мөн өндөржүүлсэн бэлтгэлтэй байх шаардлагатайг мэдэгджээ. "Си Эн Эн" агентлагийн мэдээлснээр жолооч Францын террористууд болон хэт даврагчдын Фишэ Эс жагсаалтад багтдаг байсан байна.

Фишэ Эс жагсаалтад байгаа сэжигтнүүдийг Францын хууль сахиулах хүчин анхааралдаа авсан байдаг аж. Энэ явдал орон нутгийн цагаар өдрийн 15 цаг  30 минутад болсон бөгөөд хэрэгтний машинд их хэмжээний буу зэвсэг, тэсрэх бодис байсныг дотоод хэргийн сайд мэдэгдээд байгаа юм. Машин мөргөлдсөнийхөө дараа шатаж эхэлсэн ч хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгосон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын цагдаагийн газрын машиныг тэсрэх бөмбөгтэй машин мөргөжээ   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй