Шууд Chart

Исламын сүм рүү дайрсан этгээдийг хэн болохыг тогтоожээ

2017-06-20 11:59:12

Ням гарагийн шөнө бүхээгтэй авто машин Лондон хотын Финсбюри цэцэрлэгийн ойролцоо “Seven sisters” замын хажуугийн лалын сүмийн гадна цугласан олныг дайрсан тохиолдол гарч, хэргийн газарт цагдаагийнхан болон түргэн тусламжийнхан очиж яаралтай арга хэмжээ авсныг холбогдох албаныхан мэдээлж байсан.

Цагдаа нар орон нутгийн цагаар ням гарагийн шөнийн 00 цаг 20 минутад авто машин явган хүмүүсийг дайрсан тухай дуудлага хүлээн авч, шуурхай арга хэмжээ авчээ. Бүхээгтэй авто машиныг жолоодож явсан хүнийг цагдаа нар тэр дор нь баривчилсан бөгөөд түргэн тусламжийнхан яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Тэгвэл өнөөдөр бүхээгтэй авто машины жолоочийг Даррен Осборн гэгч 47 настай эрэгтэй болохыг Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тэрбээр Уэльсийн нийслэл Кардифф хотын оршин суугч юм байна.

Дайралтын үеэр нэг хүн амиа алдаж, 10 хүн шархадсан. Сэжигтнийг хэргийн газар дээр баривчилсан бөгөөд террорист халдлага үйлдсэн гэж буруутгаж, саатуулаад байгааг цагдаагийн газар мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус халдлагыг муслим шашинтнуудыг үзэн ядах сэдлээр үйлдсэн болохыг цохон тэмдэглээд энэ халдлага нь сүүлийн саруудад тохиосон террорист халдлагуудаас огтхон ч ялгаагүй жигшүүртэй хэрэг юм гэж мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исламын сүм рүү дайрсан этгээдийг хэн болохыг тогтоожээ   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй