Шууд Chart

Брюссель хотод Брекситийн асуудлыг хэлэлцэж байна

2017-06-20 12:05:57

Их Британи улс Европын холбооноос гарах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тус холбооны Брюссель дэх төв байранд өчигдөр Брекситийн зөвлөгөөн эхэлжээ. Жилийн өмнө Британийн иргэд Европын холбооноос гарах санал өгч байсан юм.

Хурлын үеэр Их Британийн Брексит хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Дэвид Дэйвис иргэдийн ашиг сонирхолд нийцсэн эерэг шийдвэрт хүрэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Их Британи худалдааны асуудал болон Европын холбооноос гарах эсэх тухай шийдвэрт хүрэх сонирхолтой байгаа бол Европын холбоо зөвхөн Брекситийн асуудалд төвлөрөх шаардлага тавьж буй юм байна.

Дээрх асуудалтай холбоотой эцсийн шийдвэр 2019 оны гуравдугаар сард гарах ёстой боловч Европын холбоо бусад гишүүн орнуудын зөвшөөрлийг авах үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор 2018 оны 11 дүгээр сард шийдвэрээ гаргах төлөвлөгөөтэй байгааг "Эн Эйч Кэй" мэдээлжээ. Энэ сарын 8-нд болж өндөрлөсөн Их Британийн ерөнхий сонгуулиар тус улсын эрх баригч Консерватив нам олонхийн суудлаа алдсан нь Брекситийн асуудалд хэрхэн нөлөөлөхийг олон улс ажиглаж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Брюссель хотод Брекситийн асуудлыг хэлэлцэж байна   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй