Шууд Chart

Рекс Тиллерсон: БНАСАУ нас барсан оюутны үхэлд хариуцлага хүлээх ёстой

2017-06-20 18:05:00

Умард Солонгос улсад 15 жилийн хорих ял сонсоод байсан АНУ-ын иргэн, 22 настай оюутан Отто Фредерик Вормбир 15 сар хоригдсоны дараа эх орондоо буцаж ирсэн боловч эмнэлэгт ухаан оролгүй байсаар нас барсан.

Түүний үхэлд БНАСАУ хариуцлага хүлээх ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн байна. Түүнийг өнгөрсөн 2016 онд Умард Солонгост жуулчлалаар явж байхдаа тус улсын эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн болон Умард Солонгосын улс төрийн ухуулга бүхий зурагт хуудас хулгайлахыг завдсан гэх үндэслэлээр буруутган баривчилсан юм.

Харин АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр Пхеньян Отто Вормбирийг суллаж, эх орон руу буцаасан боловч түүний биеийн байдал муу байсан буюу ухаангүй байсан юм. АНУ-д буцаж ирсэн түүнийг эмчилсэн эмч нар хэлэхдээ хүчирхийлэлд өртсөн ямар нэг шинж тэмдэг биед нь илрээгүй ч тархи нь хүнд гэмтсэн байсан тухай онцолсон юм.

Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Төрийн департамент Умард Солонгос улсад хорих ял эдэлж байгаа АНУ-ын өөр гурван иргэнийг яаралтай суллахыг шаардаж байгаагаа Пхеньянд илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рекс Тиллерсон: БНАСАУ нас барсан оюутны үхэлд хариуцлага хүлээх ёстой   
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй