АНУ-ын "SPACE X" компанийн тусламжтайгаар Олон улсын сансрын станц руу бараа хүргэж, буцаад дэлхий рүү ачаа тээвэрлэх чадалтай болсон. Харин одоо хүн суулгаж, сансрын уудам төдийгүй сар руу аялуулахаар төлөвлөж байгаа тухайгаа олон нийтэд мэдээллээ.

"НАСА" агентлагийн хөөргөсөн "Апполло" хөлгийн тусламжтайгаар хүн төрөлхтөн бараг хагас зуун жилийн өмнө буюу 1968 онд анх саран дээр хөл тавьж байсан. Түүнээс хойш анх удаа сар руу хүн тэр дундаа жуулчид илгээхээр шийдээд байгаа нь энэ юм байна.
"SPACE X" компанийн Ерөнхийлөгч Элон Маскийн хэлж байгаагаар сарны тойрог замд аялах хоёр жуулчин аль хэдийнэ тодорч, аялалын төлбөрөө хийснийг хэлсэн боловч аялалын төлбөр болон бусад мэдээллийг нууцалж байна. Тус компанийн зүгээс аялагчдыг 7 хоногийн хугацаатай, сансрын уудамд аялуулах бөгөөд хамгийн гол нь саран дээр газардахгүй зөвхөн тойрч, гадаргууд нь ойр нисэн өнгөрөх юм.
Аялагчдыг тээвэрлэн явах "Ред Драгон" хөлөг нь бүрэн автомат жолоодлоготой бөгөөд эхний нислэгийг ирэх 2018 оны дундуур хийх юм байна. Ингэхдээ эхлээд олон улсын сансрын станц руу ниснэ. Харин дараа нь буюу 2018 оны 4-6 дугаар сарын хооронд жинхэнэ сар руу аялах юм байна.
Аялалын нийт урт нь нэг талдаа л гэхэд 240 мянган миль буюу 386 мянган км байх юм. Түүнчлэн "SPACE X" компани 2020 онд Ангараг буюу Улаан нүдэн гариг руу "Ред Драгон" хөлгөөр хүмүүс илгээхээр төлөвлөж буй аж.
| 2018 онд хоёр жуулчин сар руу аялна | ||
| Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.