Шууд Chart

Норвеги улс дэлхийд анх удаа цахилгаанаар ажилладаг ачааны хөлөг онгоц бүтээж байна

2017-06-22 15:00:00

Норвегийн "KONGSBERG MARITIME" компани дэлхийд анх удаа робот-хөлөг онгоц буюу бүрэн автоматжуулагдсан ачааны хөлөг онгоцыг бүтээх ажлыг эхлүүлжээ.

Автомажуулагдсан хөлөг онгоцыг бүтээх ажлыг "YARA Porsgrunn" нэртэй корпораци захиалсан юм байна. Ингэснээр тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн автоматжуулагдсан ачааны хөлөг онгоцоор тээвэрлэх зорилготой юм. Мөн тус хөлөг онгоцон дээр хөлгийн тавцан дээрх удирдлага болон ажилчдын шаардлага бараг гарч ирэхгүй гэж робот-хөлөг онгоцыг бүтээх ажлыг хэрэгжүүлэгч компанийн зүгээс онцолсон байна.

Тус хөлөг онгоцыг дэлхий дээрх хамгийн анхны өөрөө явагч хөлөг онгоц гэж нэрлэж болно гэж онцолжээ. Автоматжуулагдсан хөлөг онгоцны хяналтын хэсэгт цахилгааны эх үүсвэр, газрын байршил тогтоогч зэрэг, бусад тоног төхөөрөмжүүд байрлах юм байна. Эхний туршилтыг ирэх 2018 онд хийхээр төлөвлөж байгаа бол 2019 онд цөөн тооны хөлгийн багийн гишүүдийн хамт хагас автоматжуулагдсан горимоор тээвэрлэлтийг хийх юм байна.

Үүний дараагаар 2020 он гэхэд тус хөлөг онгоцыг бүрэн автоматжуулагдсан горимд шилжүүлэн анхны тээвэрлэлтийг ямар ч хөлгийн багийн гишүүдгүйгээр хийхээр зорьж буй аж. Нэг удаагийн тээвэрлэлтээрээ 40.000 ширхэг ачааг тээвэрлэх боломжтой гэжээ.

Хамгийн чухал асуудал бол далай тэнгисийн замаар ачаа тээвэрлэж байх хугацаанд тулгарах саад бэрхшээл буюу цаг агаарын үзэгдэл, эсвэл аяллын маршруттад тулгарах өөр нэг хөлөг онгоцтой мөргөлдөх зэрэг бусад аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүхий системээр хангах юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд "KONGSBERG MARITIME" компани "AUTOSEA" нэртэй компанитай хамтран ажиллаж байгаа гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норвеги улс дэлхийд анх удаа цахилгаанаар ажилладаг ачааны хөлөг онгоц бүтээж байна   
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй