Шууд Chart

"Нинтендо" компани энэ жилийн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2017-06-22 13:05:38

Японы алдарт видео тоглоом үйлдвэрлэгч "Нинтендо" компани энэ оны эхний шинэ бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүний нэрийг "Свийч" хэмээн нэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнээ видео тоглоом сонирхогчдын хувьд хувьсал хийх хэмжээний бүтээл болсон гэдгийг онцолж байгаа юм.

Учир нь энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар та гэртээ том дэлгэц дээрээ эсвэл өөрийн гар утас, таблет зэргийг ашиглан тоглоомоо тоглох боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү төхөөрөмж нь нэг ёсондоо таны хэрэглээнд тохируулж хувиргана гэсэн үг юм. Тус компани энэхүү төхөөрөмжөө ирэх гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэх худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Түүнчлэн уг төхөөрөмжинд өмнөх үеийн хэрэглэж байсан тоглоом бүхий дискийг халж, карт уншдаг болсноороо тоглоом сонирхогчдыг илүүтэй татах том давуу тал болно гэж үзэж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүний урьдчилсан танилцуулын үеэр бидний сайн мэдэх "Супер марио зелдагийн домог" зэрэг олон тоглоомыг 3 хэмжээст байдлаар гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан байна. Харин энэхүү төхөөрөмжийг 299 америк доллараар худалдаалагдахаар болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Нинтендо" компани энэ жилийн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа   
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй