Энэ сарын эхээр болсон Их Британийн ерөнхий сонгууль дууссантай холбоотойгоор өчигдөр тус улын парламентын чуулган эхэлж, Хатан хаан Элизабет үг хэлжээ. Тэрбээр уламжлал ёсоор Засгийн газрын бодлогыг уншиж танилцуулсан байна.

Энэ сарын эхээр болсон парламентын ерөнхий сонгуулиар эрх баригч Консерватив нам олонхийн суудлаа алдсан юм. Шинэ Засгийн газар Их Британи Европын холбооноос гарахтай холбоотойгоор тус холбооны хуулийг Их Британийнх болгон өөрчилж, цагаачдын хуулийг шинэчлэхийг зорьж байгаа юм байна. Түүнчлэн Манчестер, Лондон хотод болсон террорист халдлагатай холбоотойгоор терроризмын эсрэг арга хэмжээг шинэ түвшинд аваачих байр суурьтай байгаа. Мөн ирээдүйд анхаарал болгоомжтой байх үүднээс Лондон хотын орон сууц шатсан явдалтай холбоотойгоор шалтгааныг нь тодруулах бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Чуулганы нээлтийн үеэр Хатан хаан ирэх долоодугаар сард Испанийн хааныг, хатан хааных нь хамтаар Их Британид хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урьсан боловч одоогоор айлчлалын тов гараагүй байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Тереза Мэйгийн хувьд парламентад 10 суудал авсан Ирландын Демократ Юнион намын дэмжлэгийг авах бодолтой байгаа ч өчигдрийн байдлаар ямар нэг хэлэлцээ хийгдээгүй байсныг "Си Эн Эн" агентлаг мэдээлсэн байна.
| Их Британийн парламентийн чуулганыг хатан хаан нээж, үг хэллээ | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.