АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Кубатай холбоотой хатуу бодлого баримтлахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэгвэл түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор хоёр орны харилцааны шинэ үе шатанд үзүүлэх сөрөг нөлөөнүүдийг багасгах зорилготой АНУ-ын албан ёсны төлөөлөгчид Кубад айлчилж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Флорида мужид үг хэлж, өмнөх Ерөнхийлөгч Обамагийн бодлого Кубын Ерөнхийлөгч Раул Кастрогийн засаглалыг хүчирхэгжүүлснээс тус улсын ард түмэнд эрх мэдэл олгоогүй гэж тайлбарласан. Тиймээс өмнөх засаглалын үед Куба улстай хийсэн нэг талыг баримталсан хэлэлцээрийг хүчингүй болгохоо мэдэгдсэн юм. Энэ шинэ бодлого нь Кубын цэргийн хүчний санхүүжилтэд хориг тавьж, Кастрогийн удирдлагын тогтолцоог халах зорилготой бөгөөд үүнийхээ хүрээнд тус улстай хийх худалдаа болон аялал жуулчлалыг хязгаарлахаар болсон байна.
Харин дипломат харилцааг хэвээр үлдээж байгаа бөгөөд Гавана дахь АНУ-ын Элчин сайдын яам албан үүргээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус улсын агаарын болон тэнгисийн хөлөг онгоц үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх юм байна. Кубад хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд хурандаа Тина Смит, төрийн дээгүүр албаныхан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарынхан багтаж байгаа бөгөөд айлчлал таван өдөр үргэлжилнэ.
АНУ-ын төлөөлөгчид Хавана хотын захад орших газар тариалангийн муж Маябект айлчилж байгаа бөгөөд энэ үеэр Миннесотагаас Кубад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх арга зам, боломжуудыг хэлэлцэх юм байна. Энэ хооронд Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Париллья Словак улсад анхны айлчлалаа хийж байгаа. Тэрбээр Куба, Словакийн худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар Братиславт хэлэлцэж байгаа юм байна.
| АНУ-ын төлөөлөгчид Кубад айлчилж байна | ||
| Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.