Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэг баррель нь 42.13 америк доллар болж, сүүлийн 10 сарын доторх доод түвшиндээ хүрчээ. Энэ нь өмнө нь түүхий газрын тос борлуулж байсан ханшаас үнэ нь гурван хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Үнэ буурч байгаагийн гол шалтгааныг АНУ-ын газрын тосны түүхий эд буурсантай холбон тайлбарлаж буй юм байна. АНУ-ын Нью-Йорк хотын худалдааны биржийн лхагва гарагийн хаалтын ханшаар нэг баррель газрын тосны үнэ 42.53 америк долларт хүрчээ.
Энэ нь тус улсын хувьд өнгөрсөн 2016 оны наймдугаар сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн гэсэн үг юм. Харин Брент маркийн газрын тосны үнэ 1.20 америк доллараар буурч, нэг баррель нь 44.82 америк доллар болсон байна.
| Газрын тосны үнэ нэг баррель нь 42.13 америк доллар болжээ | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.