Венесуэль улсын нийслэл болон бусад хотуудад сүүлийн хэдэн сарын турш эсэргүүцлийн жагсаал болж, эхэндээ тайван замаар жагсдаг байсан ард иргэд сүүлдээ цагдаагийн хүчинтэй мөргөлдөх болсноор тус улсад эмх замбараагүй байдал улам бүр даамжирч, газар авсаар байна.
Өчигдөр зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид улсынхаа туг далбаа болон уриа лоозонг барьцгааж, Каракас хотын зүүн өмнөд хэсэгт байрлах АНУ-ын байгууллагын төвийн үүдэнд цугларчээ. Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүй албаныхан жагсаалд оролцогчдын өөдөөс гал нээсний улмаас 17 настай Фабиан Урбина амиа алдсан юм.
Ийм учраас эсэргүүцэгчид тус байгууллагыг ардчилсан зарчмаар ажиллахыг шаардаж жагссан байна. Энэ долоо хоногт Каракасын АНУ-ын байгууллагын ажилтнууд, Мексик дэх ерөнхий ассамблейн дипломат ажилтнуудтай, жагсаалын үеэр амиа алдсан Фабиан Урбина-гийн хэрэгтэй холбогдуулж уулзалт хийх гэж буй юм байна.
| Каракас хотноо эсэргүүцлийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.